Ю.Кундыз "МТ" группийн нэр хүндэд халдсан уу?

Админ
2020/12/28

Монголын тэргүүлэх баячуудын нэг “МТ” группийн эзэн Б.Ганзоригийн бага хүү Г.Содбаярнүүд модель Ю.Кундызийн биед халдаж гэмтэл учруулсан гэх мэдээллийг өөрийн инстаграм хуудсанд цацсан билээ. Тэрээр уг мэдээллийг цацан нуруу нь хүнд гэмтсэн байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ч хагалгааных нь хуваарь хойшлогдсон гэж мэдээлэл байгаа билээ. Болсон үйл явдлын талаар ойрын эх сурвалжаас нь мэдээлэл авахад хохирсон гэх Ю.Кундыз нь хуулийн байгууллагуудад хандаагүй бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй юм байна. Мөн тэрээр Г.Содбаяраас 50 сая төгрөг өгөхийг шаардсан бөгөөд уг мөнгийг өгвөл цацсан бүх мэдээллээ устгуулна хэмээжээ. Түүний нуруундаа гэмтэл авсан эсэх талаар ямар нэгэн нотолгоо байхгүй зөвхөн эмнэлэгт дусал хийлгэж буй зургаа дэлгэсэн хэмээн эх сурвалж хэлж байна. Тэд хайр сэтгэлийн холбоотой байсан гэдгийг тэдний дагагчид мэдэх биз ээ. Мөн хувийн асуудлаар маргалдсаны улмаас Г.Содбаярт шаралхсандаа нэр хүндэд нь халдах зорилготой олон нийтэд цацсан гэх мэдээлэл ч мөн тараад байгаа юм. Хэрэв Кундыз, Г.Содбаярын талаар худал мэдээлэл тараасан бол "МТ групп" болоод хувь хүний нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр хуулийн хариуцлага хүлээх нь мэдээж. Учир нь тэрээр тус үйл явдлын талаар дахин ямар нэгэн байр суурийг одоогоор илэрхийлээгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна