Улаанбаатар хотод “COVID-19" халдварын 16 тохиолдол шинээр бүртгэгдэв

Админ
2020/12/29

Монгол Улсад “COVID-19" халдварын нийт тохиолдлын тоо 1098 болж өмнөх өдрөөс 16-гаар нэмэгдсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээлэв.

Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн бол 2  өвчтөн, 8 гэр бүлийн хүмүүс байна. Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ явуулж буй эмч, сувилагч, ариутгагч нар 14 хоногийн тусгаарлалд ажиглатын хугацааны 7 дахь хоногт халдварт өртсөн байна.

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 27-нд нийт 8894 хүнд PCR шинжилгээ хийжээ

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна.

Одоогоор, Монгол Улсад батлагдсан "COVID-19" халдварын 1137  тохиолдлын 711 нь  эдгэрчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна