Өлөн элгэн дээрээ идэж болохгүй хоол хүнс

Админ
2020/12/29

Өглөөний цайндаа буюу өлөн элгэн дээрээ гадил идсэнээр цусан дахь магнийн хэмжээ өсч, зүрхэнд сөргөөр нөлөөлдөг байна. Ус болон "lycopene" хэмээх бодисоор баялаг тарвас нь зүрхний үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ харааг сайжруулдаг. Төрөл бүрийн ногоон өнгөтэй хүнсний ногоог өглөөний цайндаа хэрэглэж болохгүй. Энэ нь цээж хорсох, гэдэс дүүрэх шалтгаан болдог. Цаашлаад хэвлийгээр хөндүүр болгож, ходоодыг өвтгөж ч мэднэ. Овьёос идэж өдрийг эхлүүлэх нь холестриныг бууруулж, бодисын солилцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ ходоод үрэвсэхээс сэргийлдэг аж. Нимбэг, жүрж, бэрсүүт жүрж зэрэг исгэлэн жимснүүд нь өөртөө их хэмжээний С витамин агуулдаг боловч энэ нь өглөөний цайнд тохиромжгүй юм. Энэ нь ходоодны шархлаа үүсгэх аюултайгаас гадна цээж хорсгодог байна. Шим тэжээл, витаминаар баялаг нэрсийг өглөөний цайндаа идсэнээр бодисын солилцоо сайжирч, тархи сэргэдэг аж. Мөн тус жимс нь цусны даралтыг тэнцвэржүүлэх тустай. Хийжүүлсэн ундааг өлөн элгэн дээрээ уух нь хамгийн буруу сонголт билээ. Энэ нь их хэмжээний сахар агуулдаг тул хоол боловсруулах системийг доголдуулж, сөрөг нөлөө үзүүлдэг. Өглөөний цайндаа зөгийн балыг хэрэглэвэл таны эрч хүч нэмэгдэж, тархи сэргэх болно. Энэ нь ходоод, гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, үрэвсэхээс сэргийлдэг тул тогтмол хэрэглэж байхыг зөвлөе. Ихэнх тохиолдолд халуун ногоотой хоол нь биед эерэг сайнаар нөлөөлдөг. Гэвч үүнийг өглөө идсэнээр хоол боловсруулах системийн үйл ажиллагааг доголдуулж, цээж хорсгож, ходоодны салстыг гэмтээдэг аж. Өглөөний цайнд өндөг идэх нь хамгийн тохиромжтой. Энэ нь уураг, амин дэмээр таныг тэтгэж, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах бөгөөд эрч хүчийг нэмэгдүүлдэг. Өндөг нь мөн таны өдөрт авах калорийн хэмжээг бууруулдаг юм. Лийрийг өглөөний цай болгож идсэнээр үүнд агуулагдах түүхий "ширхлэг" нь ходоодны салстыг гэмтээх аюултай юм. Төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис, төмрийг их хэмжээгээр агуулсан гурвалжин будааг өлөн дээрээ идээрэй. Энэ нь хоол боловсруулах системийг дэмжиж, сайжруулдаг билээ. Мөн уургаар баялаг тул таны эрч хүчийг нэмэгдүүлнэ. "Танник" хүчлийн агууламжтай улаан лоолийг өлөн элгэн дээрээ идсэнээр ходоод цочирч, шархлаа үүсэх магадлал өндөр болдог юм. Иймд та улаан лоолийг өглөө идэхээс татгалзаж байгаарай. Самрыг өглөөний цайндаа идсэнээр ходоодны "pH" балансыг тэнцвэржүүлж, хоол боловсруулалтыг дэмждэг.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна