Apple-ийг шоолж байсан Xiaomi өнөөдөр

Админ
2020/12/29

Хятадын гар утас үйлдвэрлэгч Xiaomi удахгүй зах зээлд гаргах Mi 11 загварынхаа хайрцагнаас цэнэглэгч залгуурыг хасах болсноо саяхан мэдээлжээ. Хоёрхон сарын өмнө Apple компани iPhone 12 загварын гар утсандаа цэнэглэгч, чихэвч зэргийг дагалдуулахгүй болсныг зарлахад Xiaomi үүнийг нь элэглэж шоолсон сөрөг сурталчилгаа гаргаж байв. Тухайн үед Хятадын гар утас үйлдвэрлэгч маань “Бүү санаа зов. Бид Mi10TPro бүтээгдэхүүнийхээ хайрцагнаас юу г ч орхиогүй” гэж сурталчилж байжээ. https://twitter.com/Xiaomi/status/1316299756260352006?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1316299756260352006%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F230e Xiaomi-гийн нэгэн адил Samsung, OnePlus компаниуд шинэ гар утсандаа цэнэглэгч дагалдуулахаа мэдэгдэж, Apple-ийн шийдлийг шоолж байв.

Харин саяхан Samsung компани уг сурталчилгаагаа чимээгүйхэн устгасан нь удахгүй зах зээлд гарах Galaxy S21 загварт цэнэглэгч дагалдахгүй нь гэсэн цуурхал дэгдээгээд байна.

Эх сурвалж: ikon.mn

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна