Ирак улсын эрх баригчид АНУ-ын “Pfizer”, Герман улсын “BioNTech” компаниудын гарган авсан коронавирусын эсрэг вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ.
Энэ тухай Ирак улсын Эрүүл мэндийн сайд Саиф аль-Бадр мэдэгдсэн байна.
Иракийн Эмийн хяналтын газар коронавирусын цар тахалтай тэмцэх зорилгоор Америкийн “Pfizer” компанийн бүтээсэн вакциныг онцгой байдалд хэрэглэх зөвшөөрлийг олголоо хэмээн тэрбээр мэдэгджээ.
Иракт одоогоор коронавирусын халдварын 590 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш 13 мянга орчим өвчтөн нас барсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна