Финланд улсын эмч нар АНУ-ын “Pfizer”, Герман улсын “BioNTech” компаниудын вакциныг хийлгэж, улс орондоо дархлаажуулалтыг эхлүүлсэн эхний хүмүүс болжээ.
Коронавирусын халдвар авсан хүмүүстэй ажиллаж, шинжилгээ авч буй эмч нарт эхлээд вакцин хийжээ. Эмч нар Хельсинки болон Уусимаа тойрогт эмнэлгийн ажилтнууд байсан аж.
Финландад халдварын тохиолдол нэг өдрийн дотор 156-аар нэмэгдэж, ням гарагт 34'977 тохиолдол болсон байна. Халдварт өвчний хүндрэлийн улмаас 524 хүн нас баржээ.
Тус улсад 12 дугаар сарын 10-ны өдөр хамгийн олон буюу 840 тохиолдол илэрсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна