Италид олон сар тусгаарлагдсан хүмүүсийг уулзуулах "тэврэлтийн өрөө" байгуулжээ

Админ
2020/12/29

Италийн нэгэн ахмадын асрамжийн газар ойр дотны хүмүүстэйгээ уулзалгүй олон сараар тусгаарлагдсан ахмадуудад зориулж "тэврэлтийн өрөө" байгуулжээ. Вилла Дель Соле асрамжийн газар зочин хүлээж авахаа зогсоосноос хойш 9 сар өнгөрч байгаа аж. Хэдийгээр эндэхийн ахмадууд видео дуудлага хийж, холоос мэндчилэх зэргээр гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ холбоотой байхыг хичээж байгаа ч тэдний сэтгэл санааны байдал аажмаар дордож байгаа нь ажиглагджээ. Тиймээс тэд ахмадуудад хайртай хүмүүстэйгээ аюулгүй байдлаар уулзах боломжийг эрэлхийлж, эцэст нь  "тэврэлтийн өрөө"-г бий болгожээ. Уг өрөө нь хоёр талаас уулзаж буй хүмүүсийг  тусгаарлах органик шил (plexiglass), хамгаалалтын ханцуйнаас бүтдэг аж. Энэ өрөөний тусламжтайгаар дотны хүмүүс нүүр тулан уулзаж, гарыг нь атгаж, тэр бүү хэл тэврэх ч боломжтой юм. "Хайртай хүмүүстэйгээ уулзаж, тэдний гарыг атгана гэдэг маш үнэ цэнтэй зүйл юм" гэж тус асрамжийн газрын захирал Паола Дель Буфало ярьжээ. 21 настай Жиоиа Токкио 82 настай эмээтэйгээ аюулгүй уулзсаны дараа асрамжийн газрынхан "тэврэлтийн өрөө"-г тогтмол ашиглахаар болж, дараа дараагийн уулзалтуудыг хийхээр цаг товлож байна гэжээ.  Итали улс Европ тивд цар тахлын гол голомт болоод байгаа бөгөөд 2 сая орчим хүн коронавирусийн халдвар авснаас 69,8942 хүн амиа алджээ. Эх сурвалж: The Hill


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна