Энэ жил к-поп ертөнцөд олны анхаарлыг хамгийн их татсан шилдэг, нөлөө бүхий 9 үзүүлбэрийг нэрлэж байна.
1. BTS хамтлагийн машины караоке
2020 он тэр чигтээ BTS хамтлагийнх байсан гэхэд хилсдэхгүй. Энэ жил тус хамтлагийн хэд хэдэн үзүүлбэр үзэгчдэд мартагдашгүй дурсамж үлдээж, онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Тухайлбал, хэд хэдэн дээд амжилтыг эвдсэн
Dynamite дуугаа MTV хөгжмийн наадмын тайзнаа дуулсныг, Tonight Show-д оролцож Манхэттены алдарт
Гранд Централ терминалд ON дуугаа үзүүлснийг тус хамтлагийн фэнүүд мартаагүй биз ээ.
Гэвч тэдгээрийн дундаас Жеймс Кордены "Машины караоке" нэвтрүүлэгт оролцсон нь хамгийн сонирхолтой үзүүлбэр байв. Тайзны төгс үзүүлбэрээс илүүтэйгээр хамтлагийн гишүүдийн хошин шогийн мэдрэмж, хувийн зан чанарыг харуулсан энэ нэвтрүүлгийг YouTube-д 61 сая хүн үзжээ.
2. Blackpink хамтлагийн Лисагийн Youth With You реалити шоуны бүжиг
Олон улсад нэрээ амжилттай таниулж буй Өмнөд Солонгосын бас нэг хамтлаг бол Blackpink. Энэ жил тус хамтлаг анхны бүрэн цомгоо гаргаж, Netflix тэдний түүхээр баримтат кино хийж цацлаа. Мөн удахгүй лайв тоглолтоо хийхээр бэлтгэж буй.
Энэ бүгдийн хажуугаар хамтлагийн дуучин Лиса Хятадын Youth With You реалити шоунд бүжгийн ментороор оролцсон нь сонирхол татсан үйл явдлын нэг байлаа. Түүний
бүжгийн хичээл зааж буй бичлэг өнгөрсөн гуравдугаар сард интернэт цацагдаж, нэг хэсэгтээ л к-поп сонирхогчдын ярианы сэдэв болсон билээ. Юутай ч, Лиса өндөр шаардлагатай, хатуу багш гэдгээ шоунд оролцохдоо баталж харуулсан юм.
Холбоотой мэдээлэл:
BlackPink хамтлагийн гишүүн Лисагийн бүжиг вайрел болж буйг батлах 10 МИЙМ
3. Stray Kids хамтлагийн God’s Menu дууны үзүүлбэр
2020 он Stray Kids хамтлагийн хувьд их завсарлагааны жил байсан ч зургаадугаар сард цацагдсан God’s Menu тэднийг дахин анхаарлыг төвд авчрав.
4. 00s хамтлагийн Psycho дууны ковер
00s хамтлагийн ахлагч Бомин Red Velvet охидын хамтлагийн Psycho дууг коверлож дуулахаар бэлдэж байхдаа YouTube-д 1.5 сая хандалт авахаар зорьж байжээ. Гэвч энэ үзүүлбэрийг одоогийн байдлаар 18 сая гаруй хүн үзээд байна.
5. Сүбин, Арин нарын Dolphin дууны ковер
Oh My Girl хамтлагийн долоо дахь альбом болох Non-Stop өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан билээ. Гэвч тус альбомд багтсан Dolphin дууны ковер үзэгчдийн анхаарлыг илүү их татжээ. Oh My Girl хамтлагийн Dolphin дуу YouTube-д 13 сая хандалтыг цуглуулсан бол коверыг нь хэдийн 21 сая хүн үзээд байна. Мөн энэ дуу ТикТок платформд ихээхэн түгээд байгаа юм.
6. Хвасагийн Maria дууны бүжгийн дэглэлт
Энэ оны хит дуу, шилдэг бүжгийн дэглэлтэд Хвасагийн Maria зүй ёсоор багтана. 1Million бүжгийн студитай хамтарсан дэглэлтийг л гэхэд YouTube-д 47 сая хүн үзжээ.
7. Вонхугийн Open Mind дууны клип
Өнгөрсөн жил Вонхугийн хувьд амаргүй даваа байсан. Өмнө нь мансууруулах бодис хэрэглэдэг байсан гэх дуулианы улмаас 2019 оны аравдугаар сард Monsta X хамтлагаас гарсан юм. Гэхдээ өнгөрсөн гуравдугаар сард цагдаагийн газраас түүнийг гэм буруугүй байсныг тогтоожээ. Мөн тэрбээр есдүгээр сард анхны бие даасан уран бүтээл болох Open Mind дуугаа цацаж, бүжгийн чадвар, төгс бие галбираа харуулаад амжсан билээ.
8. Refund Sisters группийн Don't Touch Me
BTS хамтлагийн Dynamite дууны "хаанчлал"-ыг хэсэгхэн хугацаанд зогсоож, Gaon хөгжмийн чартыг тэргүүлсэн гэж бодохоор Don’t Touch Me ямархуу далайцтай бүтээл болсон харагдаж байна. Дуучин Жесси, Mamamoo хамтлагийн Хваса, Ом Жон Хуа, И Хю-ри гэх к-поп ертөнцийн үе үеийн хүчирхэг эмэгтэй одод Hangout with Yoo реалити шоунд оролцохдоо нэг хамтлаг болж, тэр бүү хэл тайзны нэрээ ч өөрчлөөд амжжээ.
9. The Boyz, Ateez, Stray Kids нарын хамтарсан үзүүлбэр
MAMA буюу Азийн хөгжмийн шагнал гардуулах ёслол жил бүр л үзэгчдийг гайхшруулсан үзүүлбэрийг бэлддэг. Энэ жилийн тухайд хөвгүүдийн The Boyz, Ateez, Stray Kids хамтлаг хамтран эртний Ромыг тулаан дүрсэлсэн үзүүлбэрийг толилуулсан юм. Мөн эдгээр хамтлагууд ирэх жил цацагдах Kingdom шоунд оролцож, бие биенийхээ эсрэг өрсөлдөхөөр болсон нь шагнал гардуулах ёслолын үеэр задарсан нэгэн том мэдээ байлаа.
Эх сурвалж: Mashable, ub.life
Сэтгэгдэл бичигдээгүй байна