БНХАУ-ын “Sinopharm” компанийн гарган авсан коронавирусын идэвхгүй вакцин 79.34 хувийн үр дүн үзүүлжээ.
Энэ тухай “Sinopharm” компанийн харьяа Бээжин хотын биологийн бүтээгдэхүүний хүрээлэн мэдэгдсэн байна.
“Sinopharm” компанийн идэвхгүй вакцины аюулгүй байдлын түвшин сайн үр дүн үзүүлсэн. Хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүст өндөр концентраци бүхий эсрэг биет үүсэж, “COVID-19”-өөс хамгаалах 79.34 хувийн үр дүнг үзүүлсэн” хэмээн мэдэгдэлд дурджээ.
“Sinopharm” вакциныг бөөнөөр нь үйлдвэрлэхийн тулд шаардагдах баримт бичгээ БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын газарт хэдийнээ илгээжээ.
Тус компанийн хяналтад байдаг Хятадын Үндэсний биотехнологийн групп (CNBG) 2021 онд нэг тэрбум хүртэл тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдсэн байна. CNBG нь олон улсын зах зээлд коронавирусын вакциныг их хэмжээгээр нийлүүлэхэд бэлэн байгаа Хятадын цорын ганц эмийн компани биш юм. Урьд нь Бээжинд хотод төвтэй “Sinovac Biotech” компани өөрсдийн гарган авсан вакцинаа жилд 600 сая тунг үйлдвэрлэх 500 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт татсанаа мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна