43 хувьцаат компанийн 733,350,909.00 төгрөгийн хувьцаа арилжив

Админ
2020/12/31

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 733,350,909.00 төгрөгийн үнийн дүн бүхий 7,477,363 ширхэг хувьцаа арилжигдсанаас 25 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага " ХК (BUN +15.00%) болон "Авто импекс" ХК (AOI +12.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -13.63%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND -9.29%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 11,200 ширхэг нэгж эрхийг нийт 1,196,303 төгрөгөөр арилжигдсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3,055 ширхэг үнэт цаас 306,334,240 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 1.57 хувиар өсөж, 19177.6 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,017,203,280,247.11 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна