Их Британи улс “AstraZeneca” компанийн вакциныг бүртгэжээ
Их Британи-Шведийн “AstraZeneca” компани Оксфордын их сургуулийн эрдэмтэй хамтран гарган авсан коронавирусын вакциныг Их Британид хэрэглэхийг зөвшөөрчээ.
"Засгийн газар өнөөдөр “AstraZenec” компани, Оксфордын их сургуулийн “COVID-19”-ийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрөх тухай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын агентлагийн (MHRA) зөвлөмжийг баталлаа" гэж Их Британийн Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Ийнхүү тус улс уг вакциныг бүртгэсэн анхны орон боллоо.
Их Британийн эрх баригчид 350 сая тун коронавирусын вакцин худалдан авах гэрээг янз бүрийн үйлдвэрлэгчидтэй байгуулсан бөгөөд үүнээс 100 сая тунг нь "AstraZeneca" компаниас авах юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна