2020 оны онцлох: Энэ жил трэнд болсон 26 ЭШЛЭЛ

Админ
2020/12/31

Олны чихэнд хоногшиж, цахим орчинд ярианы халуун сэдэв болсон эшлэлүүдийг хүргэж байна. 1. "Манай Лүндээ гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий" УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Австралид нэр бүхий гишүүд казино тоглосон, эсэх тухай тодруулга өгөхдөө "Манай Лүндээ гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий" гэж хэлсэн билээ. 2. Би зайлаад өгье  '37-р точка' олон ангит уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулсныг батлах нэг жишээ. 3. Хөөе! Сороо муутнуудаа чимээгүй бай "Таван настнуудын нууцлаг ертөнц" нэвтрүүлгийн оролцогчдын хэлсэн алдарт үгсээс 4. Чи бүх юмны дарга юм уу, айн?  "Таван настнуудын нууцлаг ертөнц" нэвтрүүлгийн оролцогчдын хэлсэн алдарт үгсээс 5. Уналаа ш дээ п*зда минь өө, орооч ор ор  Монголчууд хал нь гаднаа хайр нь дотроо байдгийг баталсан нэгэн үйл явдал   6. Д.Болд: Жаахан... Комедиан Идэрээгийн ярианаас эхэн бүхэн эхэлж, дуучин Д.Болдын "жаахан..." гэх эшлэл трэнд болов. 7. Тэндээ мөнхөрнөө! 2020 оны эхээр цар тахлын улмаас хөл хорио тогтоож, иргэд хот хооронд зорчих боломжгүй болсон билээ. 8. Ээе, мая фабрийт президент! Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг трэнд болов. 9. Рэппэр Г.Энэрэл: "...юм бол байхгүй" Дуучим, рэппэр Г.Энэрэл "Улаан бал" нэвтрүүлэгт оролцох үедээ анх "...ингэсэн юм бол байхгүй" гэх үгийг хэлж, түүнийг нь харин сошиал медиагийн соргог үзэгчид өлгөн авч, цааш нь "мийм" болгон тараасан билээ. 10. Миний хөгшин болио 11. С.Жавхлан: Одоо тавилан юм даа 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж, Баянзүрх дүүргээс сонгогдсон С.Жавхлан гишүүн энэ жил Увс аймагт нэр дэвшсэн билээ. Түүнээс тойргоо сольсон шалтгааныг тодруулахад “Тавилан юм даа. Хувь тавилан” гэж хариулжээ. 12. Д.Нямхүү: Корона бид нар шиг цугларчихсан юм ярьж байгаа, нээрээ ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн хэлсэн олон ч үг энэ жил трэнд болсон доо. 13. Даргаар оролдвол дарсгүй 17 градусаас доош алкоголийг арванхоёрдугаар сарын 2-ноос худалдах тухай яригдаж байсан Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод бэлэн байдлын зэрэг буураагүй, цар тахлын өндөр эрсдэлтэй, хатуу хөл хорио хэвээр байгаа учраас согтууруулах ундаатай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй” гэж мэдэгдсэн юм. Зарим иргэд хотын даргын эл шийдвэрийг зөвхөн өөрийнхөө өрөөний үүдэнд халуун хэмжигч төхөөрөмж суурилуулснаас болж шүүмжлүүлсэнтэй холбож, "Даргаар оролдвол дарсгүй" гэх орчин цагийн зүйр үг хүртэл зохиов. 14. Д.Сумъяабазар: Юю Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар твиттерт "Юю" гэж жиргэсэн нь сошиалын ярианы сэдэв болов. Уг нь тэрбээр "Утсаар тоон мэдээ авч байсан чинь дарагдчихсан байна аа" хэмээн тайлбарласан ч хүмүүсийн ярианы эрч саарсангүй. 15. Корона чи савраа тат Хорооно гэсэн санаагаа март… Коронавирус хөгжмийн ертөнцөд ч топ сэдэв байлаа. Коронавирусийн тухай монгол уран бүтээлчдийн гаргасан дуу жинхэнэ шуугиулсан даа.   16. Ж.Бямбадорж: Гөлөгийг хүмүүс энхрийлж харьцдаг Хүний Эрхийн Үндэсний Комиссийн дарга Ж.Бямбадорж "гөлөг" гэснийгээ ингэж тайлбарлав. 17. Өлөн бай KFC брэндийн “Өлөн бай” нэртэй маркетингийн ажил сошиалд ярианы сэдэв, талцлын бай боллоо. Улмаар энэ нь "Олон б**", "Олон бав" гэхчлэн цааш үргэлжилсэн сошиал давлагааны эхлэл болсон юм. 18. Юу байна даа? KFC брэнд "Юу байна даа? Pizza hut" гэсэн пост оруулснаар "өрсөлдөгчтэйгөө" мэнд мэдэх сошиал давлагаа эхлэв. 19. Төөгөө: Яг одоо өөрийгөө хөгжүүл Төөгөө буюу бүжигчин Т.Саруултөгсийн бичлэгээс... 20. Хохь чинь    "Яг одоо" гэж ярьсан олон бичлэгүүдийн нэг. 21. Өэлүн эх Өнөрчимэг: Миний гал хамуудаа, ангийн найзуудаа, ясли, цэцэрлэгт хамт байсан андуудаа намайгаа дэмжээрэй  УИХ-ийн сонгуулийн 22-р тойрогт нэр дэвшсэн Л.Өнөрчимэгийн сонгуулийн сурталчилгаа олны анхаарлыг татав. 22. Р.Дагва: Уйтай намар НИТХ-ын дарга Р.Дагва Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн шалтгааныг тайлбарлахдаа "Ковидын үед Монгол Улс хилээ хааж, гадаадаас иргэдээ олноор татан авчирснаас гадна уйтай намрыг хөгжөөдөг сургууль цэцэрлэгийн нээлт болж, хичээл эхэлсэн" хэмээсэн нь сошиалд ярианы сэдэв болов. 23. Гэртээ бай "Гэртээ бай" хөдөлгөөн үргэлжилсээр бүтэн жилийнхээ босгон дээр ирээд байна. 24. Я.Содбаатар: Иргэдийг амьдардаггүй байшингаа халаачихна, бүтээлэгтэй машиныхаа доор эсвэл 00-ынхоо өрөөнд халаагуур тавьчихна гэж бид яаж тооцох юм бэ?  Засгийн газар ирэх жилийн долоодугаар сар хүртэл иргэд, зарим байгууллагын цахилгаан, ус, дулааны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр хариуцахаар болсон тухай мэдэгдсэн билээ. Энэ үйл явдлын дараа цахилгаан станцуудын ачаалал огцом нэмэгдсэн бөгөөд Шадар сайд Я.Содбаатар холбогдох зохицуулалтыг хийхээр болсноо дуулгахдаа ингэж тайлбарласан юм. 25. Ж.Мөнхбат: Жиндэх маягтай хүйтэн өрөөнд Ерөнхий сайд маань ажиллаж байна УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эрчим хүчний хэмнэлтийн талаар гишүүдийг уриалахдаа ийн ярив. 26. Оюунгэрэл: 12 жилийг нэг жаран гэж ярьдаг ш дээ Топ модель, мисс Г.Оюунгэрэл GET READY WITH нэвтрүүлэгт оролцохдоо 12 жилийг нэг жаран гэж тооцдог хэмээгээд өөрийгөө "3 жаран дамжин амьдарч буй" гэж ярьсан нь 2020 оны "отгон" онцлох эшлэл болов. эн сурвалж: ub.life


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна