Хорио цээрийн дэглэм сахиулан ажиллаж буй ажилтан, алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлцгээе

Админ
2021/01/02

Нийслэлийн гудамж талбайд хорио цээрийн дэглэм сахиулах зорилгоор хэв журмын эргүүл хяналтаар Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид, ДХИС, ХХЕГ, ОБЕГ,  ШШГЕГ, Шүүхийн шинжилгээний албатай хамтран эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Хорио цээрийн дэглэмийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шалган нэвтрүүлэх хяналтын 8 цэгээр улс, аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу давхардсан тоогоор 29075 тээврийн хэрэгсэл, 57238 иргэнийг тус тус шалган нэвтрүүлжээ.

Цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалт, хяналт шалгалт, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр алба хаагчдад тогтмол халуун хоолоор үйлчлэн, дархлааг дэмжих амин дэм, аарц, витамин түгээж байна.

Мөн коронавируст халдварын цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх PCR шинжилгээ болон томуугийн вакцинд алба хаагчдыг хамруулан хамгаалалтын иж бүрэн хувцас болон амны хаалт, бээлий, нүүрний хаалт, малгай, улавч зэргээр хангаж байгаа юм.

Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэдийг шаардлагагүй бол гэрээсээ бүү гараарай, хэрэв гадагш гарах тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, амны хаалтаа зүүн, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээрэй гэж ЦЕГ-аас уриалж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна