Өвөрмонголчууд Монголын ард түмэнд хандиваа илгээсээр байна

Админ
2021/01/04

Эрээн хотын Тянли худалдааны төвийнхөн коронавирусийн халдвартай тэмцэж байгаа монголын ард түмэнд сэтгэлийн дэм болох эд зүйлс, бэлэн мөнгийг хандив болгон Консулын газраар нь дамжуулан илгээж байна. Тухайлбал, Тянь Ли олон улсын худалдааны төвийн 3-р давхарын лангууг ажиллуулдаг иргэд бэлэн гоймон 259 хайрцаг, маск 14600 ширхэг, гутал 1416 ширхэг, цагаан будаа 52 уут, гадуур хүрэм гурван ширхэг гэгчлэн цуглуулжээ. Уг хандивт нийт 51 хүн оролцсон бөгөөд хандивын барааны үнийн дүн 51800 юань ажээ. Мөн Тянь Ли олон улсын худалдааны төвийн захирал хатагтай Гэн Лижун ариутгалын спирт 2 боошиг, ариутгалын шингэн 100 шил, гадуур хүрэм 355 ширхэг гэгчлэн 78000 юанийн хандив тусламжийг Эрээн хот дахь Консулын газраар дамжуулан монголын ард түмэнд илгээжээ. Түүнчлэн, ӨМӨЗО-ны Төмөр-Анжис захиралтай "Алтан тооно” ХХК нь элэг нэгт Монголын ард түмэндээ энэ аймшигт цар тахлыг хохирол эндэгдэл багатай даван туулахад дэм болж, 100 мянган юань бэлнээр хандивлалаа. Хандивыг компаний Зах дэлгүүрийн газрын захирал Алтанбагана, Эрээн хотын төлөөлөгч Цогт нар тус Консулын газарт гардуулж өгсөн байна. Эрээн дэх Консулын газраас хандивийг Консулын үүрэг гүйцэтгэгч Э.Түвшинбаяр, дэд консул Ж.Дашням нар хүлээлцэн авч Монгол Улсын ГХЯ-аар дамжуулан УОК-т хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ. Мөн "Royal power Energy" ХХК-ийн захирал Сэцэнтү нь 100 мянган ширхэг том хүний маск, хүүхдийн 30 мянган ширхэг  маск, хамгаалалтын 1000 хувцас хандивласан байна Эрээнд худалдаа арилжаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн хандив үргэлжилж байна. Эх сурвалж: tsahiur.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна