ЖҮЖИГЧИН Д.ДЭЛГЭРСАЙХАНЫ МАШИНЫ АККУМЛЯТОР СУУСАН БАЙЖЭЭТэгвэл өнөө өглөө баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бидний өгсөн мэдээлэл батлагдаж байна. Тодруулбал хошин шогийн “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан өөрийнх нь машинд нас барсан хүний цогцос байсан тул өчигдөр цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгчээ. Тэрбээр арван хэд хоногийн өмнө клугер маркын автомашиных нь аккумлятор суусан учраас хаалгыг нь хааж чадалгүй ...-р байрны гадна онгорхой орхисон аж. Ингээд хэд хоног машин дээрээ очиж чадаагүй бөгөөд өчигдөр очиход дээрх нөхцөл байдалтай угтсан байна.
ТАЛИЙГААЧИЙН ЦОГЦОС ИЛ ХАРАГДАХ ГЭМТЭЛ, ШАРХГҮЙ, ОСГОСОН БАЙДАЛТАЙ БАЙЖЭЭТалийгаачийн цогцос ил харагдах гэмтэл шархгүй, осгосон байдалтай олдсон бөгөөд задлан шинжилгээнд оруулж нас барсан шалтгааныг тодруулах аж. Гэхдээ ар гэрийнхэн нь задлан шинжилгээнд оруулах эсэх нь тодорхойгүй байна. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна. Эх сурвалж: eguur.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна