Ховд аймгийн Алтай суманд хөл хорио тогтоолоо
Улаанбаатарт батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын хүн Ховд аймгийн Алтай суманд очсон талаар бид мэдээлсэн. Улмаар тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг 01.05ныг хүртэл зогсоогоод байна. Тэд Улаанбаатар хотод коронавирусаар өвчилсөн Иргэн "С"-ийн 1-р хавьтагчид бөгөөд хамтдаа амьдардаг байсан аж. Улмаар 2020.12.24-нд Ховд аймгийн “Алтай” суманд очсон байна.
Тэднийг одоогоор тус сумын эмнэлэгт тусгаарлалтад авсан бөгөөд хамгийн ойрын хавьтагч болох 55 иргэнийг олж тогтоож гэрийн ажиглалтад авчээ.
Эх сурвалж: eguur.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна