АНУ-д нэг хоногт 194 мянган коронавирусын тохиолдол илэрчээ

Админ
2021/01/05

Өнгөрөгч 24 цагийн хугацаанд дэлхийн улс орнуудад коронавируст халдварын хэчнээн тохиолдол илэрснийг хүргэж байна. Коронавирусын халдвар 218 улсад тархаад буй бөгөөд дэлхий даяар 85,493,384 хүн өвчилж, 1,850,243 хүн нас баржээ. Харин 60,444,458 хүн эдгэрсэн талаар worldometers сайтад мэдээлсэн байна. Өнгөрөгч 24 цагт АНУ-д 194 мянган шинэ тохиолдол илэрч, нийт халдвартай хүний тоо 21 саяыг давжээ. Халдвараар нас барагсдын тоо 1387-гоор нэмэгдэж, нийт 360,078 болсон байна. Их Британид 54 мянган тохиолдол илэрч, нийт 2,654,779 хүн халдвар аваад байна. Нас барсан хүний тоо нэг өдөрт 454-өөр нэмэгдэн, нийт 75 мянгад хүрлээ.
  • Энэтхэгт 16,660
  • Бразилд 17,341
  • ОХУ-д 24,150
  • Францад 12,489
  • Туркт 9877
  • Италид 15,245
  • Германд 7513 шинэ тохиолдол илэрчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна