Шинэлэг, бүтээлч, сонирхолтой постууд оруулдаг монгол инстаграм хаягуудыг танилцуулж байна.
@inmongolia.wedontsay
Зөвхөн монголчууд бид л ойлгох, элэгсэг дотно санагддаг хэллэгүүдийг танд сануулах болно.
@lemonpress.mn
Бидний мэдвэл зохих технологи, бизнес, хөрөнгө оруулалт, санхүүгийн тоймыг 7 хоногт хоёр удаа хүргэдэг ньюслеттер.

@aboutenerel
Минималист, эко амьдралын хэв маягийг эрхэмлэгч Энэрэлийн хуудас танд урам зориг өгөх нь гарцаагүй.

@naralikeshealthy
Эрүүл амьдралын хэв маяг, хоол тэжээлийн талаар сонирхолтой, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллүүд хүргэдэг.
@haliuna
“Гол нь тууштай” номын зохиолч Б.Энххалиун дасгал хөдөлгөөн, хооллолттой холбоотой хэрэгцээт мэдээллийг тогтмол хүргэх болно. Мөн гэрийн нөхцөлд хийж болох 30 хоногийн дасгалыг тэрбээр оруулжээ.

@saraa.amber
Комик, иллюстрэшн сонирхогчдод таалагдах нь гарцаагүй.
@ugluunii_tsai
Орон орны өглөөний цайтай танилцахыг хүсвэл энэ хуудсыг дагаарай.
@zemseg
“Сүнс урлал” номын зохиолч Э.Бүжинлхам сэтгэлийг тань баясгах яруу найргуудыг хуваалцах болно.
@unretouched_
Гэрэл зургуудыг тайлбар, түүхийн хамт хүргэдэг. Гайхалтай зургуудыг үзэх нь таашаалтай ч түүний цаана орших түүхүүдийг мэдвэл илүү утга учиртай.
@tindernightmares_mongolia
Болзооны апп тиндерт өрнөдөг элэг хөшөөм, хайр хүргэм, эргэцүүлж тунгаамаар зүйлсийг энд хуваалцдаг.
эх сурвалж: ub.life ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна