1. The Eternals
Нээлтээ хийх: 2021.02.10 Анжелина Жоли, Харри Стайлс, Кит Харингтон, Ричард Мадден зэрэг алдартай жүжигчдийн тоглосон Марвелын шинэ киноны нээлт хойшлогдсоор хоёрдугаар сард гарна хэмээн төлөвлөгджээ. 2. Tom and Jerry Нээлтээ хийх: 2021.02.26 Нью-Йорк хотын тансаг буудалд нүсэр хурим болохын өмнөхөн тэнд амьдардаг Жерригээс салахыг хүссэн хурим төлөвлөгч Томыг хөлсөж буйгаар киноны үйл явдал өрнөнө.
3. Morbius
Нээлтээ хийх: 2021.03.18 Жүжигчин Жаред Летогийн тоглосон супер баатартай, адал явдалт бүтээл ирэх онд гарна. Гол дүрийн эмч залуу вампирын хүч чадалтай болж, муу талын дүрүүдтэй тулалдаж эхлэх болно.
4. Godzilla vs. Kong
Нээлтээ хийх: 2021.03.21 Годзилла - Кинг Конг хоёрын тулааны үеэр хүн төрөлхтөн дэлхийгээ эргүүлэн авахын тулд бүгдийг нь устгахаар дайтна. 5. No Time to Die Нээлтээ хийх: 2020.04.02 “James Bond”-ын сүүлийн ангиудын гол дүрийг бүтээсэн Английн жүжигчин Дэниел Крейг уг кинонд сүүлийн удаа тоглож буй.
6. A Quiet Place Part II
Нээлтээ хийх: 2021.04.23 Хуучин хуваарь ёсоор бол 2020 оны гуравдугаар сарын 20-нд нээлтээ хийх байсан ч Ковид-19 халдварын тархалтаас болж хугацааг хойшлуулсан билээ.
7. Black Widow
Нээлтээ хийх: 2021.04.29 Марвелын “Black Widow”, “Eternals” кинонуудын нээлт коронавируст халдварын улмаас хойшлогдсон билээ. Мөн дахин хугацаа хойшлогдохгүй гэсэн баталгаа байхгүй.
8.The Conjuring: The Devil Made Me Do It
Нээлтээ хийх: 2021.06.03 Варрены гэр бүлийн ажиллаж байсан хэргүүд дундаас хамгийн дуулиантай нь болох нэгэн бяцхан хүүг аврахаар тэмцсэн үйл явдал болон АНУ-ын түүхэнд анх удаа хүн амины гэмт хэрэгтэн чөтгөрт эзэмдүүлсэн учраас үүнийг хийсэн хэмээн мэдүүлж байсан бодит явдлыг уг киногоор харуулна. 9. Venom: Let There Be Carnage Нээлтээ хийх: 2021.06.24 Том Харди гол дүрд нь тоглосон Веном киноны шинэ анги ирэх онд гарахаар болжээ.
10. The Suicide Squad
Нээлтээ хийх: 2021.08.04 Харли Квинн болон бусад хорон санаат “баатрууд”-ын салаа нэгэн аюултай шинэ даалгаварт гарч, дахин тулалдах хэрэгтэй болно. 11. Dune Нээлтээ хийх: 2021.10.01 Дени Вильнёвын найруулсан "Dune" кино энэ оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх байсан ч хойшилж 2021 оны 10 сард гарахаар болжээ. Жилийн хамгийн хүлээлттэй кино болоод байна.
12. Spider-Man: Far From Home sequel
Нээлтээ хийх: 12-р сар Одоогоор нэр нь тодорхой болоогүй байгаа Хүн-Аалзын шинэ анги ирэх оны 12 сард нээлтээ хийхээр болжээ. Нэгэн сонирхолтой мэдээ нь, тус кинонд өмнө нь гарч байсан Хүн-Аалз кинонуудын дүрүүдийг бүтээсэн Эндрю Гарфильд, Кирстен Данст, Альфред Молина нар оролцон тоглох юм байна. 13. The Matrix 4 Нээлтээ хийх: 2021.12.22 Анх 1999 онд дэлгэцнээ гарч гурван анги үзэгчдэд хүрсэн “Matrix” киноны шинэ ангийг Лана Вачовски найруулж, Киану Ривз дахин Неогийн дүрд тоглохоор эргэн ирсэн билээ.эх сурвалж: ub.life
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна