Шуурхай : ЭМЯ-наас хөл хориог дахин 14 хоног сунгах санал ирүүлжээ

Админ
2021/01/05

 
Нийслэл хотод тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг нэгдүгээр сарын 6-ны өдөр буюу лхагва гарагт дуусгавар болно. Үүнтэй холбоотойгоор хөл хориог сунгах эсэх мэргэжлийн 11 байгууллагын эрсдлийн үнэлгээг хийсэн. Мэргэжлийн 11 байгууллагын гаргасан эрдслийн үнэлгээнд үндэслэн хөл хориог 14 хоног сунгах саналыг гаргаад байгаа болохыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Энэхүү саналыг УОК, Засгийн газарт танилцуулах бөгөөд эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна