Айл өрх, зарим ААН-үүдийн цахилгааны төлбөрийг Засгийн газар долоон сарын хугацаанд хариуцахаар болсон. Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1 хүртэлх гарсан бүх цахилгааны төлбөрийг төр хариуцах юм.
Гэтэл уг шийдвэр гарсантай холбоотойгоор арванхоёрдугаар сарын төлбөрийн нэхэмжлэх 2, 3 дахин нугалагдаж гарч байгааг иргэд өөрсдийн утсанд ирсэн төлбөрийн нэхэмжлэхээр баримтжуулан гаргасаар байгаа юм.
Тиймээс уг асуудлыг ШӨХТГ-аас шалгахаар болжээ. Тодруулбал, өнөөдөр 13.00 цагт УБЦТС-д хяналт шалгалт хийхээр болсон байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна