УОК хуралдаж байна
УОК хуралдаж байна. Хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа энэ сарын 6-нд дуусна. УОК 11 байгууллагын хамтарч гаргасан эрсдлийн үнэлгээний дүгнэлт дээр үндэслэж, ЭМЯ-наас хүргүүлсэн санал тулгуурлаж, шийдвэрээ гаргах юм.
Сануулахад, Эрүүл мэндийн сайт Т.Мөнхсайхан "Цаг үеийн нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Ард иргэдийн дунд халдвартай 18 тохиолдол явж байсан. Тиймээс 11 байгууллагын хамтарсан эрсдлийн үнэлгээг хийнэ. Хөл хориог сунгах магадлал нь өндөр байгаа" гэж мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна