АНУ вакцины тунг багасгах боломжийг хэлэлцэж байна

Админ
2021/01/05

Вакцинжуулалтын кампанит ажлыг хурдасгаж, хамрагдах хүний тоог нэмэгдүүлэхийн тулд зарим хүнд “Moderna” компанийн вакцинаас хагас тунг хийх боломжийг АНУ-ын эрх баригчид судалж байна.

Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны вакцин хариуцсан зөвлөх Монсеф Слауи мэдэгджээ.

Одоогоор ёс журмынх нь дагуу “Moderna” компанийн вакцинаас 28 хоногийн зайтай хоёр тунг хийж байгаа билээ.

“Moderna” компанийн вакцинаас 18-55 насны хүмүүст хагас тунгаар хоёр удаа хийвэл бид вакцинжуулалтад хамрагдах хүмүүсийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх зорилгод хүрэх юм. Иймд бид “Moderna” компани болон АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газартай яриа хэлэлцээ хийж байгаа. Эцсийн дүнд вакциныг хагас тунгаар хийх шийдвэрийг Хүнс, эмийн чанарын хяналтын газар гаргана” хэмээн Слауи ярьжээ.

Түүнчлэн хагас тунг хэрэглэх нь бүтэн тунгаар хийсэнтэй ижил дархлааны хариу урвал үзүүлнэ хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна