БНХАУ-ын нийслэл Бээжин хотод коронавирусээр халдварлах эрсдэл өндөр бүлгийн хүмүүст коронавирусын вакцины эхний тунг энэ сарын 1-нээс тарьж эхэлснээс хойш 73537 хүнд вакцин хийжээ.
Вакцин хийлгэсэн хүмүүст ноцтой зовуурь илрээгүй гэж Бээжин хотын Эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Гао Шяожунь өнгөрсөн ням гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Бээжинд 220 хэсэгт 18-59 насны есөн бүлгийн хүмүүст вакцин хийж байгаа бөгөөд үүнд импортын хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнийг шалгагчид, гадаадын болон дотоодын тээврийн салбарын ажилтнууд зэрэг багтаж байгаа ажээ.
БНХАУ дотооддоо гарган авсан вакцинд нөхцөлтэйгээр зах зээлд нэвтрүүлэх анхны зөвшөөрлийг олгосноо өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн нь “Sinopharm компанийн вакцин юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна