Коронавирусын шинэ хувилбараар халдварласан тохиолдол 37 улсад бүртгэгдлээ

Админ
2021/01/06

Их Британид илэрсэн коронавирусын шинэ хувилбараар /B117/ халдварласан тохиолдол дэлхийн 37 улсад, мөн Хонконг, Тайваньд бүртгэгдээд байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, “B117” нь коронавирусын бусад хувилбараас илүү хурдан халдварладаг боловч илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо байхгүй байна. Шинэ хувилбар коронавирусын вакцины үйлчлэлд нөлөөлөх эсэхийг тогтоох лабораторийн судалгааны дүн энэ долоо хоногт гарах төлөвтэй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. “CNN” сувгийн мэдээллээр, “B117” хувилбар Их Британи, Австрали, Бельги, Бразил, Канад, Чили, БНХАУ, Дани, Финланд, Франц, Герман, Исланд, Энэтхэг, Ирланд, Израил, Итали, Ямайка, Япон, Йордан, Ливан, Мальта, Люксембург, Нидерланд, Шинэ Зеланд, Норвег, Пакистан, Португал, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур, БНСУ, Испани, Швед, Тайланд, Турк, АНУ /Флорида, Калифорни, Колорадо/, Вьетнамд илэрсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна