2020 оны гуравдугаар улирлын байдлаар Засгийн газрын нийт гадаад өр 8 тэрбум ам.доллар, Монгол Улсын нийт гадаад өрийнүлдэгдэл 31.1 тэрбум ам.доллар болжээ.
Энэ нь өмнөх улирлаас Засгийн газрын өр 2 хувь буюу 161 сая ам.доллароор өссөн бол Улсын нийт гадаад өр 1 хувь буюу 378,5 сая ам.доллароор өссөн үзүүлэлт байна.
Төв банкны өр 3 хувь буюу 70.5 сая ам.доллар, хадгаламжийн байгууллагуудын өр 4 хувь буюу 66.4 сая.ам доллараар тус тус өсжээ.
НИЙТ ГАДААД ӨРИЙН:
- 26 хувийг Засгийн газрын өр
- 7 хувийг Төв банкны өр
- 6 хувийг хадгаламжийн байгууллагуудын өр
- 26 хувийг бусад салбаруудын өр
- 36 хувийг компани хоорондын зээллэгийн өр тус тус эзэлж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна