“Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” цахим хэлэлцүүлэг болж байна

Админ
2021/01/06

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо бусад ТББ-уудтай хамтран Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн талаарх тайлангийн “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” дэд хэсгийг хариуцан ажилласан байна. Үүний хүрээнд сүүлийн 5 жил баримт бичгийн болоод хөдөө орон нутаг, сум аймаг, нийслэлийн түвшинд чанарын судалгаа явуулж баримтжуулан Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай бодлого, үйл ажиллагааны зөвлөмж боловсруулжээ. Эдгээр зөвлөмж, мэдээллийг танилцуулах зорилгоор өнөөдөр цахим хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон холбогдох албан тушаалтан, ХХААХҮЯ-ны төлөөлөл, Жижиг дунд үйлдвэрлэлийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож байгаа юм. Цахим хэлэлцүүлгээр “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилт, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн орчин”-ы талаар танилцуулга, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, олон улсын туршлага зэрэг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна