Коронавирусыг 10 секундийн дотор оношилдог төхөөрөмж бүтээжээ

Админ
2021/01/06

Турк улсын эрдэмтэд коронавирусын халдварыг 10 секундийн дотор оношилдог төхөөрөмж бүтээсэн тухай Билькентийн их сургуулийн цахим хуудсанд мэдээлжээ. “Diagnovir” гэж нэрлэсэн уг төхөөрөмж РCR шинжилгээнээс ялгаатай нь сорьцыг олшруулах бус оптикийн дэвшилтэт аргыг ашиглан вирус байгаа эсэхийг илрүүлдэг байна. Вирусыг илрүүлэхийн тулд амны хөндийн салстаас дээж авч, тусгай уусмалаар хольсныхоо дараа төхөөрөмжид байрлуулдаг байна. Хамрын хөндийгөөс биш амны хөндийгөөс сорьц авахад л хангалттай тул энэхүү төхөөрөмж хэрэглэхэд илүү хялбар гэнэ. Эмнэлзүйн өмнөх судалгаануудаар төхөөрөмж коронавирусыг илрүүлэхэд 99 хувийн үр дүн үзүүлжээ. Эрдэмтэд төхөөрөмжөө олноор нь үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаас гадна, зөвхөн коронавирус төдийгүй бусад вирусыг илрүүлдэг болгох гэж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна