Татварын буцаан олголт авах иргэд бичиг баримтаа E-Mongolia-с бүрдүүлж болно

Админ
2021/01/06

Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлтөд хамрагдаж буцаан олголт авах иргэд бичиг баримтаа E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системээс бүрдүүлэхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар зөвлөж байна.

Тухайлбал, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбараа E-Mongolia-с авах боломжтой. Материалыг 2021 оны 2 дугаар сарын 15-ны дотор www.etax.mta.mn сайтад цахимаар хүлээн авч байгаа.

Оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт авах хүсэлтэй иргэний бүрдүүлэх материал: 

-Сургуулийн тодорхойлолт /файл/

-Сургалтын төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар  /Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтын файл/

Шаардлагатай тохиолдолд

-Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/

-Орлого нотлох баримт /гадаад сургалт/

Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас авах бичиг баримт

-Иргэний үнэмлэх

-Нийгмийн даатгалын лавлагаа

-Төрсний гэрчилгээ

Орон сууц худалдан авсны буцаан олголт авах хүсэлтэй иргэний бүрдүүлэх бичиг баримт:

-Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар

-Орон сууц худалдан авсан цахим төлбөрийн баримтын дугаар / Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн баримт/

-Орон сууц барьсан бол Хөрөнгийн үнэлгээний тайлан /файлын хэмжээ 25mb/

-Орлого нотлох баримт /файл/

-Худалдах худалдан авах, захиалгын гэрээ /Нотариатаар баталгаажуулсан гэрээг файлаар хавсаргах/

Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас авах бичиг баримт

-Иргэний үнэмлэх

-Нийгмийн даатгалын лавлагаа

Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэх дараагийн жилд бүрдүүлэх материалын жагсаалт.

-Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал

-Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар

Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-с авах бичиг баримт

-Иргэний үнэмлэх

-Нийгмийн даатгалын лавлагаа

Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д нэвтрэх заавар

Веб: www.e-Mongolia.mn Мобайл апп: iOS App: https://apple.co/36G1ZDR Android App: https://bit.ly/2Sj3nUk



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна