Т.Хандсүрэн: Эрүүл мэндийн яамны сайд 1-р эмнэлгийг хувьдаа авчихлаа

Админ
2021/01/06

Коронавирусийн халдвар тархаж байгаа өнөө цагт Эрүүл мэндийн салбарын үнэн нүүр царай илэрсэн гэхэд болно. Иргэдийн эрүүл мэндээр бизнес хийдэг, хөдөлмөр хамгаалал тааруу гэдгийг харуулаад өглөө. Аврал эрээд очсон өвчтөн вирусийн халдар авч байгаа нь эрүүл мэндийн салбараа төр засаг хэрхэн хөсөр хаясан гэдгийг харуулав. Тухайлбал Баянзүрх дүүргийн эмнэлгийг нэр бүхий этгээдүүд хувьчлалаад авчихсан байх жишээтэй. Баянзүрх дүүргийн эмнэлэг гэхэд дураараа үнэ тогтоох, иргэдэд хүндрэл учруулах гомдол ихээр гарсан нь хувьчлалтай холбоотой юм. Эрүүл мэндийн салбар хувьд очоод үйлчилгээ сайжрах хэрээр үнэ ханш нэмэгдэж Эрүүл мэндийн даатгалын санг хоослодог болжээ. Ерөнхийдөө Эрүүл мэндийн даатгалын сан гэдэг хувийн эмнэлэг, сувилалын “Саалийн үнээ” болсон байх юм. МАНАН дэглэм эсэргүүцэгч, чөлөөт сэтгүүлч Т.Хандсүрэн "Шонхор” захын лангуу түрээслэгч Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан чоно борооноор гэдэг шиг коронавирусийг далимдуулан 1-р эмнэлгийг хувьдаа авсан байна” гэж мэдэгдлээ. Ямартаа ч Т.Мөнхсайхан өөрөө аваагүй ч тодорхой хамаарал бүхий этгээд, лоббид автан өгсөн нь тодорхой болжээ. Ийм ил цагаан дээрэм байж болох уу. Нэгдүгээр эмнэлэг хувьд очсноос үүдэн нэг иргэнээс 900 гаруй мянган төгрөг нэхэж байна гэсэн гомдол ихээр гарах болсон байх юм. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ их вирусийн халдварын дэгдэлтийн үед хувьчлал, мөнгө төгрөгтэй нэр их холбогдоод байна. Тэгэхээр үндсэн ажилдаа төвлөрч чадахгүй, хувьчлал, эмийн бизнес зэрэгт санаа зовоод байна уу гэсэн бодол төрөх. Арай л байна шүү энэ залуу... Эх сурвалж: barimt.com


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна