Дархан хотод спорт заал, үсчин, ресторан зэрэг бүх үйлчилгээг нээхээр боллоо

Админ
2021/01/07

Дархан-Уул аймгийн хэмжээнд сүүлийн тохиолдол илэрснээс хойш 33 дахь өдөртөө халдвар нэмж бүртгэгдээгүй. Хяналтын шатны PCR шинжилгээнд 12000 иргэнийг хамруулж хариу "СӨРӨГ" гарсан учраас Дархан-Уул аймаг "Ногоон Бүс" болж албан ёсоор зарлагдах боломж бүрдсэн талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ. Аймгийн хэмжээнд өвчлөлийг хязгаарлаж тогтоон барьсаны үр дүнд АОК-оос дараах шийдвэрүүдийг гаргаж байна.Үүнд: 1 дүгээр сарын 7-ны Пүрэв гарагаас эхлэн дараах чиглэлийн үйл ажиллагаанууд тусгай горимын дагуу хэвийн үйл ажиллагаанаа эрхлэн явуулна. Үүнд; -ОУ-ын байгууллагууд -Худалдаа үйлчилгээний байгууллага, зах, ХТ-үүд лангуу алгасахгүй хэвийн ажиллана. -Зочид буудлууд, -Спорт зал танхимууд, /ЕБС спорт зал/ -Фитнесс, иог, spiniing -Теннис, билльяард төвүүд, -Бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээнүүд -Нийтийн хоолны үйлчилгээ, /гуанз, ресторан/ -Нэг цэгийн үйлчилгээ -Саун бассейн -Нийтийн халуун ус -Гоо сайхан -Мэргэжлийн түр сургалтууд -Сүлжээний бизнес -Сул агууламжтай /18° хүртэлх/ бүтээгдэхүүн худалдаалах, Дээрх үйл ажиллагааг эрхлэхдээ МХГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдөж ажиллана.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна