Ар иргэдээ хөл хорионд оруулчихаад албаны хүмүүс баяраа тэмдэглэсэн тохиодолд ганц энэ ч биш юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн болон "Мөнххада" компанийнхан байгууллага дээрээ нууцаар арга хэмжээ зохион байгуулснаас ажилчид нь Covid-19-ийн халдвар авсан. Өнөөдрийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтнаас халдвар илрээд байгаа юм.
Хөл хорионы үед барилга засварын ажлыг бүхэлд нь зогсоосон. Гэтэл ЭМЯ-ны хойд өргөтгөлд байрладаг Азийн хөгжлийн банкны төслийнхөн засвар хийж байгаад нэгнээс нь халдвар илэрсэн байдаг. Ийнхүү иргэд нь хуулиа сахиж, дарга нар хуулиа гууль болгож сууна. Хуулиа гууль болгож, иргэдээсээ том эрх эдлэн, баяр тэмдэглэж, халдварын голомт үүсгэж яваа дарга нарт хариуцлага тооцох ёстой. Тэдний буруутай үйл ажиллагаанаас болж ард иргэд ахиад хөл хорионд орж, ажил орлогоо хаалгуулж, боолгосоор байх уу.
Эх сурвалж: news.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна