БНХАУ-ын Ухань хотод учир нь тодорхойгүй уушгины хатгаа өвчин илэрсэн тухай мэдээллийг ЭМЯ-наас өнгөрсөн оны яг энэ өдөр мэдээлж байв.
Үүнээс хойших бүтэн жилийн хугацаанд тус яамнаас 406 удаагийн хэвлэлийн хурал зохион байгуулж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, зөвлөмж зөвлөгөө, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулсан байна.
НЭМҮТ-ийн хийсэн судалгаагаар манай улсын нийт иргэдийн 90 хувь нь гараа савандаж угаадаг, хүн хоорондын зай барьдаг, амны хаалтаа тогтмол зүүдэг болсныг тогтоожээ.
Энэ гурван дадал, зуршлыг хэрэгжүүлсний үр дүнд гар хөл амны өвчин, салхин цэцэг, томуу, гэдэсний халдварт өвчин зэрэг олон төрлийн халдварт өвчин буурсан тухай өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Тандалт судалгаа Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна