ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү сонсогчдыг "ЯЛГАВАРЛАВ"

Админ
2021/01/07

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид бүх нийтийн аюулгүй байдлыг хангахаар гудамж талбайд эргүүл хийж буй. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарснаас үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын хөл, гар хөлдөж ГССҮТ-д хүргэгдэж байна гэх мэдээлэл гарсан. Харин эл мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс үгүйсгэсэн юм. Тэрбээр “Гэмтэл, согог судлалын үндэсний төвтэй холбогдож энэ талаар тодрууллаа. Одоогоор цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа гар, хөл нь хайрагдаж, хөлдсөн гэх мэдээлэл ирээгүй байна. Харин энэ сарын 03-ны өдөр нэг сонсогчийн гар нь хайрагдаж ГССҮТ-өөс эмнэлгийн үйлчилгээ авсан” хэмээсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Учир нь цагдаа нарын гар хөл хайрагдаагүй, нэг сонсогчийн гар л хайрагдсан хэмээсэн нь сонсогч бол цагдаа биш, бүр цаашлаад хүн ч биш мэтээр ярьсан мэт ойлгогдож буй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна