Буйр нуур 900 гаруй тонн загасны нөөцтэй

Админ
2021/01/07

Өнгөрсөн зун Буйр нуурт судалгаа хийж, 900 гаруй тонн загасны нөөцтэй гэж тогтоожээ. Тиймээс энэ онд Буйр нуураас 25 тонн загас агнах боломжтой гэж үзэн, Дорнод аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан байна. Төлөөлөгчдийн дийлэнх нь дээрх тоо хэмжээг зөвшөөрсөн бол зарим нь агнуурын загасны хэмжээг багасгах ёстой, мөн зуны улиралд аялал жуулчлалыг дэмжих зорилгоор загасчлалыг зөвшөөрөгдсөн хугацаанд хөгжүүлэх нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Өнгөрсөн онд Буйр нуураас гурван ААН 22.5 тонн загас агнаж, зах зээлд нийлүүлсэн бөгөөд загас агнуурын орлогыг Халх гол сумын төсөвт төвлөрүүлдэг. Тухайлбал, тонн тутамд нэг сая төгрөгийн татвар ногдуулдаг байна. Буйр нуурт 16-18 төрлийн агнуурын зориулалттай загас бий гэж үздэг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна