Д.Наранзул: Коронавируст халдварын шинж тэмдэг илэрвэл өөрийгөө гэртээ тусгаарлаад 119 дугаарт хандана уу
Коронавирусээр халдварласан байж магадгүй гэж үзэж байгаа хүмүүс хэрхэн, хаана хандах талаар ЭМЯ-наас 18.00 цагт мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Д.Наранзул: “Халдвар авсан залуучууд харьцангуй хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол 50-аас дээш насанд хүндээр өвчлөх байдал ажиглагдаж байна. Хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өвчилж байгаа.
Өвчний эхэн үед хуурай ханиалгах, хоолой сэрвэгнэх, толгой өвдөх, хамар битүүрэх, халуурах шинж тэмдэг түгээмэл ажиглагдаж байгаа бөгөөд иргэдэд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очилгүй, өөрийгөө гэртээ тусгаарлаад 119 дугаарт хандаж зөвөлгөө, зөвлөмж авна уу. Ингээд хаана хандаж, хэрхэн шинжилгээ өгөх талаар мэдээлэл аваарай” гэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна