ЯПОНРУУ НИСЭХ ХҮСЭЛТ 1 ЖИЛИЙН ӨМНӨ ӨГСӨН Ч ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ЯВЖ ЧАДААГҮЙ Л БАЙНА

Админ
2021/01/07

2021 оны 1-р сард яаралтай Япон улсруу нисэх ёстой иргэд гацжээ. Энэ талаар Япон улсруу зорчих байсан ч чадаагүй иргэдийн төлөөлөлтэй холбогдож ярилцлаа Сайн байна уу танд энэ оройн мэнд хүргэе. Та болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч Юуны түрүүнд бидний бичсэн мессежд хариу өгсөнд баярлалаа. Бидний хувьд МИАТ.мн веб хуудсаар зочилж тусгай үүргийн онгоцоор явах ёстой иргэдийн тоонд албан ёсоор жилийн өмнөөс эхэлж бүртгүүлсэн. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл бидэнд МИАТ компаниас хариу өгөхгүй, холбогдох гэхээр утсаа авахгүй байгаа учраас яахаа мэдэхгүй та бүхэнтэй холбогдож байгаа юм. Миатаас онгоц нисэх болохоор дандаа дүүрчихдэг, утасдахаар холбогдохгүй, тодорхой хариу ч өгөхгүй байгаад нь бид бухимдалтай байна. Бид гэж нийт хэдэн хүн бэ? Бид гэж нийт 105 гаруй хүмүүс байгаа. Яг онгоц нисэх үед урдуур хүмүүс орж онгоцонд нисээд байгаа юм шиг санагдаад байхаар нь бид дотроо бүртгэл хийсэн. 70 орчим нь жил, жил хагасны өмнөөс хүсэлтээ өгчихсөн визээ авчихсан ажлаар явах шаардлагатай хүмүүс. Харин үлдсэн хүмүүс нь оюутан. Бидний хувьд бүгд визтэй, 1 сардаа багтаж л Япон улсруу нисэх хүсэлтэй байгаа хүмүүс. Та бүхэн холбогдох удирдлага, газруудруу холбоо барьсан уу? Бид өдөр бүр МИАТ руу холбогдож, Япон улсын гадаад иргэн харьяатын газарлуу холбогдож байгаа. Япон улсын талаас бол 1 сараас хойш хүн хүлээж авахгүй, виз гаргаж өгөхгүй гэдэг хариу өгсөн. Харин МИАТ-ын зүгээс УОК, Гадаад харилцааны яам хоёроос хариу өгсөн үед нисэж болно. Одоогоор та бүхний хүсэлтэд хариу өгөөгүй гэж байгаа. Зарим нь нэг жил гаруй хүлээсэн гэж та хэллээ. Тэр хугацаанд та бүхэн дунд визнээс авхуулаад янз бүрийн асуудлууд гарсан уу? Зарим хүмүүсийн виз 1 сардаа дуусаж байна. Бүтэн 1 жил ажлаасаа гараад Япон явах бичиг баримт бүх юмаа хөөцөлдөж жин тан болгочихоод очиж чадахгүй байгаа нь харамсалтай байна. Одоо виз дуусахаар дахиж хөөцөлдөж маш их цаг, хөрөнгө мөнгө зарцуулна. 2 талдаа биш юмаа гэхэд нэг талдаа нислэг гаргаж өгөөч гэж УОК, холбогдох хүмүүсээс хүсч байна. Тэгэхгүй бол оюутнуудын хувьд ч тэр төлбөрөө төлчихсөн, буцаагдах боломжгүй болчихсон гэх мэтээс авхуулаад зөндөө асуудлууд гарч байна. Япон улсын хувьд 1 сарыг дуустал дахиж виз өгөхгүй гэсэн учраас бид яахаа мэдэхгүй болчихоод байгаа юм. Ажлын визтэй, гэрээт ажилтай хүмүүстэй тухайн Япон улсын байгууллагууд холбогдож байгаа юу? Гэрээний визтэй хүмүүсийг Японы талаас "Та бүхний заримыг 1 жил хүлээлээ, 6 сар хүлээлээ. Тийм учраас энэ сардаа ирэхгүй бол гэрээгээ цуцлая" гэсэн байна. Тэгэхээр энэ гэрээний виз авсан хүмүүс Япон явахын тулд 7-8 сая төгрөг төлж гэрээний визтэй болж, 6 сар орчим Япон хэл сурч, хамаг хөрөнгө мөнгөө зарчихаад, онгоцны тасалбараа хүртэл авчихаад нисэж чадахгүй учраас үнэхээр яаха мэдэхгүй болчихоод л байна.. Та бүхэн дунд одоо орлогогүй, Япон улсруу зорчоогүйн улмаас ямар нэгэн асуудалтай тулгарсан хүмүүс бий юу? Бүртгүүлсэн 105 хүнээс 70 орчим хүн нь өнөөдрийн байдлаар ямар ч орлогогүй байна. 7,8 сая төгрөг гэдэг бол бага мөнгө биш. Хамаг цаг зав, хөрөнгө мөнгөө зориулчихаад гацчихсан. Сэтгэл санаа ч сүүлдээ тогтворгүй боллоо. Ёстой л хаданд хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг л байна даа. Эцэст нь гэж хэлэхэд бид хандаж болох бүх газарлуу e-mail болон утасаар хандсан. Нэг нь ч хариу өгөхгүй, тодорхой шийдэл хэлэхгүй байгаад харамсалтай байна. Улсын Онцгой комисс, Гадаад хэргийн яам, МИАТ-ын хамт олныг бидэнд хариу хэлж, шаардлагатай бол явуулж туслаач ээ гэж хүсэе. Бид онгоцны билетний үнэ хэд ч байсан хамаагүй чадлаараа өр зээлээ аваад төлнө. Гол нь бидний амьдрал сүйрлээ шүү дээ. Танд манай сайтад холбогдож ярилцлага өгсөнд баярлалаа. Холбогдох газрууд нь та бүхэнтэй холбогдож эргээд хариу хэлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд ч бидний саналыг хүлээн авч ярилцсанд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсэе. Ярилцлага авсан сэтгүүлч: Б.Алтансүх


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна