Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэгийн үүсгэн байгуулсан “Милл Хаус” ХХК нь улсын төсвөөс санхүүждэг “Мал хамгаалах сан”-аас 2.0 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авчээ. Тэрхүү зээлийн хөрөнгийн 400 сая төгрөгт л “Тэжээл импортолсон” гэсэн баримт байна. Үлдсэн 1.6 тэрбум төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.Тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Чинзориг өөрийн эзэмшлийн “Чтмо” ХХК-д “Мал хамгаалах сан”-гаас 2.0 тэрбум төгрөгийн “хүүгүй зээл” авч, 807 сая төгрөгийг зориулалтын дагуу ашигласан гэх баримт бүрдүүлээд үлдсэн зээлийг нь төлөөгүй гэсэн мэдээлэл бий. “Милл Хаус” ХХК нь 2017 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр үрийн буудай нийлүүлсэн байдаг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Милл Хаус” компанийн эзэмшлийн 0308УНҮ улсын дугаартай, хар өнгийн “Toyota 4 Runner” маркийн автомашин сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор 1.8 тэрбум төгрөгийг бэлнээр авч явж байгаад хуулийн байгууллагад саатуулагдаж байв. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байх хугацаанд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн худалдан авах ажиллагаанд нийт 7.0 тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрсэн байдаг.
Ерөнхийлөгч Х.Баттулгын 2007-2008 онд үүсгэн байгуулсан “Камекс" компанийн охин компани болох “Төгрөг нуур энержи” ХХК нь Улаанбаатар хотын “Цэвэр агаар сан”-гаас 1.0 сая гаруй ам.долларын татаас авч “утаагүй түлш” үйлдвэрлэхээр болсон. 2008 оны аравдугаар сард үйлдвэрийнхээ нээлтийг хийж, Х.Баттулга өөрөө очиж тууз хаачилсан зураг нь одоо хүртэл интернэт орчинд бий. Энэ үйлдвэр 1.0 сая ам.доллар буюу 2.9 орчим тэрбум төгрөгийн татаас улсаас авсан ч нэг шуудай сайжруулсан түлш үйлдвэрлээгүй. http://deppsu.blogspot.com/2008/10/blog-post_21.htmlСүүлдээ Төгрөг нуурын орд нь Хятадуудад 250 сая ам.доллараар зарагдахад Х.Баттулгын үүсгэн байгуулж, 90 хувийг нь эзэмшиж байсан "Камекс" ХХК компанийн хуульчид нь “Засгийн газар нь “Төгрөг нуур энержи” компанийг үйл ажиллагааны зорилтоо биелүүлсэнгүй гээд хариуцлагад татах магадлал нь маш бага” гэж албан ёсоор мэдэгдсэн байдаг нь Хонконгийн хөрөнгийн биржийн сайт дээр одоо хүртэл байна. Эх сурвалж: newstv.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна