Цагдаагийн байгууллагын 102 утсанд энэ сарын 6 буюу өчигдөр 919 хүн хандаж, гомдол мэдээлэл өгсөн байна.
Эдгээр мэдээллийн 746 нь зөрчлийн, 50 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байжээ. Зөрчлийн дуудлагын 23 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 73 нь олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан, 57 нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, 130 нь эрүүлжүүлэх арга хэмжээ авахаар дуудлага мэдээлэл ирүүлжээ.
41 нь хүний биед халдсан дуудлага, гэр бүлийн хүчирхийллийн 84 дуудлага мэдээлэл ирсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна