Боливи улс "Спутник V" вакциныг бүртгэжээ
Боливи улсын эм, эрүүл мэндийн технологийн агентлаг "Спутник V" коронавирусын вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ.
Тус сангаас мэдээлснээр, вакциныг ОХУ-д хийсэн эмнэлзүйн гурав дахь шатны туршилтын үр дүнд үндэслэн Боливи улсад эмнэлзүйн нэмэлт туршилт хийлгүйгээр түргэвчилсэн журмаар бүртгэсэн байна.
Боливийн эрүүл мэндийн худалдан авалт, хангамжийн ерөнхий газар 2.6 сая хүнийг дархлаажуулахад хүрэлцэх 5.2 сая тун вакцин худалдан авах гэрээг Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай 12 дугаар сарын 30-нд байгуулжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна