Хэдийгээр тодорхой хугацаа хэлээгүй ч 400 сая жуулчин хүлээн авна гэдэг нь манай улс жилийн 365 хоногийн хугацаанд өдөр бүр 1 сая 95 мянган хүнийг тасралтгүй хүлээн авна гэсэн үг. 2020 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудал нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай бөгөөд цагт 1,500 зорчигч хүлээн авах боломжтой. Энэ нь хамгийн дээд хүчин чадлаараа ажиллахад хоногт 36,000 хүн хүлээн авч чадна гэсэн үг.
Улсын хэмжээнд бүртгэлтэй 270 тур оператор компани, 460 зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг гэсэн БОАЖЯ-ны статистик тоо байна.
Бас “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар тусгагдсан зорилтуудыг шийдвэрлэх замаар “Аялал жуулчлал”-ыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлж, улмаар 2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлж байв.
Түүнээс өмнө 2014 онд хотын экс дарга Э.Бат-Үүл 2030 он гэхэд жилдээ 5 сая жуулчин авдаг болох зорилт тавьж байгаагаа ярьж байсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн зургаан жилийн турш эрх баригчид жуулчдын тоог сая давуулах талаар ярьж эхэлсэн ч өнөөдөр хамгийн дээд тал нь 570 мянгад л хүргэж чадсан нь бодит үзүүлэлт.
Засгийн газраас боловсруулан гаргасан “Алсын хараа-2050” төсөлд ч 2050 он гэхэд 6 сая жуулчин хүлээн авдаг болохоор зорилт тавьжээ.Тэгвэл Монгол Улс 2019 онд 570,262 буюу хамгийн олон жуулчин хүлээн авсан. Тэдний
49.3% нь Буянт Ухаа
9.3% нь Алтанбулаг
5.3% нь Замын-Үүдийн төмөр замаар
10.6% нь Замын үдийн авто замаар
4% нь Сүхбаатарын боомтоор
тус тус нэвтэрсэн гэдгийг Үндэсний статистикийн хороо гаргасан байна.
Харин өнөөдрийн байдлаар аялал жуулчлалын салбараар тэргүүлэгч дэлхийн 10 орон 2019 онд хэчнээн жуулчин хүлээн авсан талаар сонирхволФранц 86.9 сая
Испани 81.8 сая
АНУ 76.9 сая
БНХАУ 60.7 сая
Итали 58.3 сая
Мексик 39.3 сая
Их Британи 37.7 сая
Турк 37.6 сая
Герман 37.5 сая
Тайланд 35.4 сая гэсэн үзүүлэлтэй байна.
Гэтэл жилдээ 570 мянган жуулчин авч байгаа Монгол Улс 400 сая жуулчин авах хүчин чадалтай гэдэг ямар ч үндэслэлгүй тоо болох нь тодорхой харагдаж байна. Эх сурвалж: factcheck.mnХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна