Маргааш Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарыг шүүх хурал болно
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын гомдлыг маргааш буюу Баасан гариг /2021.01.08/-т Улсын дээд шүүх хэлэлцэхээр товложээ.
Н.Номтойбаярыг "Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр" шүүж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 5.5 жилийн хорих ял оноосон.
Харин Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хасч, Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон.
Иймд Н.Номтойбаяр болон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүх Баасан гаригт хэлэлцэхээр товложээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна