Анх нийслэлд бүртгэгдсэн “Энхсаран” сувиллын голомтыг бүрэн цомхотгож, хяналт тандалтын хугацаа нь дуусжээ.
ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Тус сувиллын бүх хүмүүсийг хяналтдаа авч, лабораторийн шинжилгээ хийсэн. Бүгд халдваргүй болох нь тогтоогдсон. Өмнөх голомтуудаа бид хяналтдаа авч, таслан зогсоож байгаа" гэлээ.
Анхны голомтоос хойш, нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, “Мөнххада”, “Ачтан” эмнэлэг болон “гэр бүлийн” кластер голомт гарсан. "Мөнххада"-гийн халдварын эх уурхайг тогтоожээ.
ЭМЯ-ны Тандалт судалгаа шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Халдварт өвчний болон ялангуяа коронавирусний хувьд, 28 хоногт дахиад тэр голомтоос шинэ халдвар гараагүй бол тухайн голомтыг бүрэн цомхотгосон гэж үздэг. Тиймээс Энхсарангийн голомт бүрэн цомхотголд орсон гэж үзэж болно” хэмээн тодотгосон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна