Монголын хөрөнгийн биржийн 1-р сарын 07-ны өдрийн мэдээ

Админ
2021/01/08

2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 808,610,503.04 төгрөгийн үнийн дүн бүхий 1,657,359 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" ХК (ERS +14.95%) болон "Хай би ойл" ХК (HBO +9.05%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Глобал монголиа холдингс" ХК (HML -15.00%) болон "Шарын гол" ХК (SHG -15.00%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 15,963 ширхэг нэгж эрхийг нийт 1,718,713 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 0.2 хувиар өсөж, 19063.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  3,010,269,983,540.92 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна