Сүүлийн үед сошиал орчинг хүрээлэл дундаа эзэгнэнхэн төрдөг урлагийн салбарын хоёр бүсгүй тун ширүүхэн маргалдаад амжив. “Хадаг” киногоороо олон танигдаж, гоолиг биеэрээ гайхагдаж, хэд хэдэн кинонд тоглоод амжсан Б.Цэцэг “бараг” л сошиал инфлюенсер болсон.
Харин Нара дуучин гэдгээрээр дүрээ таниулсан ч мөн л хэд гурван кинонд тоглож, жүжигчин болж хувирсан. Б.Цэцэг, Нара нар хоёул нэг, нэг хүүхэдтэй. Тэдний оролцдоггүй сэдэв ч гэж үгүй. Нара сонгуульд хэдэнтээ нэр дэвшсэн ч тус эс олсон. Нийгэм, улс төр, эдийн засаг хаана ямар л шийдвэр, хэл сураг гарна тэр бүрийд оролцож байдаг хоёр бүсгүй саяхан цахим хуудсаараа дамжуулан бие бие рүүгээ хүчтэй үгээр дайраад амжсан.Үзэл бодлоо илэрхийлсэн хоёр бүсгүйн маргаан тийм ч амар дуусахгүй нь мэдээж. Хэн хэндээ буулт хийж өгөөгүй байгаа Б.Цэцэг, Нара нарын маргаан хаа хүртэл үргэлжлэх бол.
Сэтгэгдэл бичигдээгүй байна