ИНЕГ-ын нисэх буудлын ажилтан коронавирус халдвар авсан болох нь тогтоогджээ

Админ
2021/01/09

Чингис хаан ОУНБ-д хөл хорио тогтоосон тухай мэдээлэл бидэнд ирсэн. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “ИНЕГ-ын нисэх буудлын ажилтнаас коронавирус илэрсэн байна, одоо тус газрын ажилчдыг тусгаарлаж шинжилгээнд хамруулж байна” гэж мэдэгдлээ. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээллээр тус ажилтан нь БГД-ийн 10-р хороолол орчимд амьдардаг, 2021 оны нэгдүгээр сарын тавнаас хойш ажиллаагүй Гэв. Тухайн ажилтан нь “Ачтан элит клиник" эмнэлгийн ажилчдын халдвартай холбоотой байж болзошгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна