Коронавирусын найм дахь шинжилгээгээр сарын дараа халдвар нь илэрч буй тохиолдол бүртгэгджээ
2020 оны арванхоёрдугаар сарын эхээр бариач эмэгтэйгээс халдвар илэрч, голомтлон тархсан байдаг. Тухайн эмэгтэйн хавьтал Буянт-Ухаа нэгийн өрхийн эмч мөн л халдвар авсан. Тухайн өрхийн эмчийн нөхөр хүүхдийг тусгаарлалтад авч 7-8 удаа шинжилгээ авахад сөрөг гарсан байдаг. Тиймээс тусгаарлалтаас 2020 оны арванхоёрдугаар сарын 20 орчимд гаргажээ. Гэтэл хамгийн хачирхалтай нь он гаргаад ахин шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ. Хаанаас яагаад халдвар авсан нь одоогийн байдлаар тодорхой бус байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна