ОБЕГ-ын офицер хулгайн замаар явж байгаад саатуулагдав

Админ
2021/01/09

2021 оны нэгдүгээр сарын долооны өдөр Багануур дүүргээс Улаанбаатар хот руу иргэдээс дайвар авч явна" гэсэн зар олон нийтийн сүлжээнд байршуулж, улмаар шөнийн цагаар 89... улсын дугаартай "Приус-20" маркийн автомашинаар нийслэлийг зорьж байхад нь Багануурын цагдаа нар саатуулан шалгаж эхэлжээ. Уг машиныг ОБЕГ-ын Хими, бактерлоги цацрагийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Т нь жолоодож явжээ. Офицер Т нь ажлын бус цагаар, албаны дүрэмт хувцастай хулгайн замаар, иргэдээс дайвар авч явж байгаад үйлдэл дээрээ ийнхүү саатуулагдсан аж. Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн дагуу хэрэг нээн шалгаж байна гэж өнөөдөр сонины сэтгүүлч Г.Цолмон өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна