Тухайн бүсэд ажиллаж буй цагдаагийн алба хаагч нарын хэлж буйгаар хязгаарлалт гурав хоног үргэлжлэх юм байна. Хязгаарлалтыг Гуравдугаар эмнэлгээс 25 дугаар эмийн сан хүртэлх байршилд тогтоосныг мөн хэллээ.
Хязгаарлалт тогтоосон хэсгээс ямар ч хүнийг гаргахгүй байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн 15 чиглэлийн байгууллагын ажилчид ч уг хязгаарлалтад хамаарч байна. Хязгаарлалт тогтоосон хэсэг дэх хүнсний дэлгүүрүүд ажиллах эсэхийг цагдаагийн алба хаагчдаас тодруулахад “Одоогоор мэдэхгүй байна” гэх хариулт өглөө.ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна