Сонсогч коронавирусын халдвар авчээ
Хууль сахиулах их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан 18 настай Т нь коронавирусын халдвар авсан болох нь өчигдөр тогтоогджээ. Тухайн сонсогчийн хамт амьдардаг эгч нь Ачтан элит клиник эмнэлэгт сувилагчаар ажилладаг аж. Сонсогч Т нь Буянт-Ухаа хоёр хорооллын гарцан дээр 2021 оны нэгдүгээр сарын 05-ныг хүртэл хамгаалалтад гарч байжээ. Тэнд хамт хамгаалалтад гарч байсан Экологийн цагдаагийн газрын хоёр албан хаагчийг болон бусад сонсогч нарын хамт тусгаарлаад шинжилгээ аваад эхэлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна